Saturday, January 22, 2011

Wounded Rhymes




За би энд Lykke Li гэдэг Шведийн indie дуучин бүсгүйн ирэх 3 сард гаргаж буй шинэ цомгых нь тухай нийтлэл оруулж суунөө.
Цомгын нэр нь Wounded Rhymes. Энэ түүний 2 дахь бие даасан цомог болж байгаа. LL records оос гаргаcan. Тэрээр цомгоо ЛА д бичүүлж байгаа ба яагаад ЛА д бичүүлэх болсон шалтгаанаа Pitchfork Media д өгсөн яриандаа "Би бол Швед хүн, гэхдээ би цасанд тийм ч дуртай биш. Энэнд нээх тийм сайхан зүйл гээд байх юм байхгүй. Би яг одоо Stockholm д байна, дээрээс нь энд новшийн хүйтэн бас харанхуй. Миний сэтгэл санаа яг энэ шиг л харанхуй болчихсон, тиймээс би юмсыг тийм харанхуй бүдгэр байлгамааргүй байна.

The Door , Joni Mitchell , Neil Young нарыг тэнд байгааг дуулаад миний тийшээ явах хүсэл оргилж байна. Дээрээс нь Los Angeles бол ер бусын газар, тэр хотод замаа алдсан зүйл зөндөө л байгаа, гэхдээ гэрэл гэгээтэй зүйл ч гэсэн их байгаа. Чи тэнд ганцаархнаа байж болно, би ч өөрөө тийм хөндийрсөн зүйлдээ дуртай юм шиг."

Тэр шинэ цомгийнхоо дуунуудыг хамгийн анх 2010 оны сүүлчээр Europe д аялан тоглолтоор явахдаа дуулсан байна. Бэрлинд 11сарын 1нд, Парис-La Maroquinerie д 2нд, Лондонгийн Heaven д 4нд, Stockholm 8нд, Польш Lodz 20нд, дээрээс нь New York-Le Poisson Rouge д 12 сарын 1нд тоглосон. Тэрээр мөн Europe болон Хойд Америкаар аялан тоглолт хийх ба 2011 оны 3 сарын 9нд Los Angeles aac эхэлж тоглоно.




Цомгын дууны жагсаалт:

1. "Youth Knows No Pain"
2. "I Follow Rivers"
3. "Love Out of Lust"
4. "Unrequited Love"
5. "Get Some"
6. "Rich Kid Blues"
7. "Sadness Is a Blessing"
8. "I Know Places"
9. "Jerome"
10. "Silent My Song"

1 comment: