Saturday, October 9, 2010

Tribute to John Winston Ono Lennon ☮



A Tribute To John Lennon


Английн Рок хөгжимчин ая зохиогч дуучин мөн дэлхийн энх тайвныг дэмжигч байсан ба Битлз ын үүсгэн байгуулагчдын нэг болсноор дэлхий даяар нэрд гарсан нэгэн. Paul McCartney тай хамтарч дуу бичиж байсан нь 20-р зууны шилдэг дуу ая зохиогч хамтрагч гэгдэх болсон ба Rock 'n' Roll ын түүхэнд хамгийн нэр алдартай дуунуудыг бичсэн.
Тэрээр зөвхөн хөгжим гэлтгүй ном, кино, дэлхийн энх тайван гээд олон салбарт өөрийн нэрийг үлдээсэн. 1970 онд алдарт Битлз хамтлаг тарсны дараа Леннон ганцаараа уран бүтээлээ туурвиж, өөрийн байр сууриа цааш авч явсан хэдий ч удалгүй эцгийн үүргээ биелүүлхээр уран бүтээлээсээ хэсэг завсарласан.
Хэсэг хугацааны дараа Lennon дахин уран бүтээлээ хийж Double Fantasy гэдэг цомог гаргасан хэдий ч сарын дараахан буюу 1980 оны 12-р сарын 8ны өдөр буудуулж нас барсан. Түүнийг буудсан хүний нэрийг David Chapman гэдэг ба Lennon ыг Yoko Ono тай хамт New York д байдаг гэрлүүгээ орж байхад нь буудсан байна.
Түүний Double Fantasy цомог нь 1981 онд хөгжмийн дээд шагнал Grammy Awards аас оны шилдэг цомгийн шагналыг авч чадсан юм.



Lennon with Cynthia Powell. Түүний анхны эхнэр болон Julian Lennon ы ээж.
Yoko Ono болон түүний 2дахь хүүхэд Sean Lennon.


Дэлхийн энх тайвны төлөө хэрхэн тэмцэж байгаа нь.


Tuesday, October 5, 2010

(Beatle Crazy)The Beatles галзуу шүтэн бишрэгчэд 1960



Screaming Beatles fans! Үнэхээр агуу груп. Энэ агуу хамтлаг нь хөгжмийн түүхэнд шүүмжлэгчдэд өндөр үнэлэгддэг, хамгийн амжилттай борлуулалт бүхий хамтлагийн нэгэнд тооцогддог. Дэлхий даяар нэг тэрбумаас илүү диск болон кассетийг зарсан гэж тогтоосон байна. 2004 онд Роулинг Стоунз сэтгүүл тэднийг "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Хамтлаг" жагсаалтандаа нэгдүгээр байранд жагсаажээ. Тэдний хувцаслалт, стиль нь тэр үеийнхээ цаг үе, залуучуудын дунд чиг хандлагыг тодорхойлогч. Хамтлаг 1970 онд тарсан ч гэсэн 4 гишүүн 4-үүлээ амжилттайгаар цааш нь соло кареер үргэлжлүүлсэн.





















Friday, October 1, 2010

I Effin love Black and Whites #3

Ёооох нээрн харшилтайн бхдаа хэцүү л бнашүүү! яджаахад нь ядаж юунаас гэдгийг нь мэдкүүмаа. Хамаг газар загатнаад байнааа. хэхэ
За тэгэхээр байз энэ чинь миний 10-р сарын эхний пост байх шүү. энгээл өөриинхөө цаг үрсэн юм магадгү хэнд ч хэрэггүй юм бичиж суух юмдаа. Гэхдээ л энд орж ирээд юм бичхээр сайхан л бдышүү :). Өөрөө өөртөө л сайхан санагддын. Зөвхөн өөртөөл гэдэг үүднээс. Хожим хэзээ нэгэн цагт энийгээ хараад надад ямар нэгэн зүйлийг бодогдуулж хуучин өнгөрсөн зүйлийг минь сануулж өгөхөд дөхөм болж магад л ын лол хэн мэдлээ!











Энэ харшлыг нээрээ яаая да хамаг биеээр улаан толбо хамаг газраа шумууланд хазуулсан гэлтэй. :D
Заза тгд хэдэн сайхан зураг хийе гээд ороод ирлээ нгэж нэг Кийбоорд нүдэж суухгүй бол загатнасан газраа маажчих гээд бнааа! хаха
Орой унтахдаа одоо яадаг юм байгаан гараа хүлдиймүү хаха тгэхгүй бол нойрондоо хамаа намаагүй маажаад дараа нь.... u kno wat i mean хээхэх