Wednesday, January 26, 2011

Илүү Дутуу

Дэлэн хөх нь сэрийсэн гичий чоно зууж явсан бэлтрэгээ цасан дээр тавихад нүдээ нээгээгүй нялх амьтан эхийнхээ хөхийг эрэв бололтой гасалж гийнан эхийнхээ цавь руу хошуугаа шаан гэрлээс хургана. Тэдний хажууд хэр баргийн жол эр сүрдэж, зоо нуруу нь хүйт оргимоор нас бие жагссан лужир том азарган чоно, гичий бэлтрэг хоёрынхоо төлөө атаг зүрхээрээ андгай тавихад багадмаар сүртэй агаад амь амьдрал тэнссэн үзэн ядахын цуст тулаанд хичнээн амьтныг тас татан хаяа бол гэмээр бахим хөлөөрөө цас бужигнатал малтаж зогсоно.

No comments:

Post a Comment