Wednesday, February 9, 2011

Zebra (repost)


Би үхэх биз хэмээн буцан хөсөр хэвтэнэ. Нэг хоолой чихэнд минь өгүүлэх нь: Чи үхэхгүй, харин эрээн тахь болно. Чи нуруундаа хар, цагаан судалтай болж, хүмүүсийг одоо хайрладаггүй шигээ хайрладаг болно. Ийм учраас чи эрээн тахь болж, хүмүүс чамайг сурган амьтны хүрээлэнд үзүүлнэ. Чи хүүхдүүдийн хайртай амьтан болж, чи одоо хайрладаггүй хүүхдүүдийг хайрлана. Амьтны хүрээлэнгийн ажилчид чиний гунигтай нүд, хөгжимлөг янцгаахыг чинь сонсоодчамайг эрхлүүлж , чи тэднийг ч бас хайрладаггүй шигээ хайрлана. Тэгвэл ч яах вэ хэмээн би миний ирээдүйг өгүүлэх тэр хоолойг сонсонгоо өөртөө намуухан хэлнэ. Харин чи яхав? гэж тэр хоолойноос асуухад хариуг тэр дорхноо өгөх нь: Би чиний хөгжимлөг янцгаалт болж, эрээн тахьны амиьдралд чинь хань болно. Ертөнц та хоёрыг зуучлан холбож, хүний чинь хувьд хайрладаггүй байсан чамайг тахийн хувиар хайрлаж сурна.
(1978)

No comments:

Post a Comment