Thursday, December 23, 2010

Black Swan 2010



Найруулагч Darren Aronofsky Дүрүүдэд Natalie Portman, Mila Kunis, Vincent Cassell, Barbara Hershey, Wynona Ryder.
110 минут үргэлжилэх ба Филмийг Fox Searchlight гаргажээ.
Киноны гол дүр Natalie Portman нэгэн залуу чадварлаг балетчин Nina бүсгүйн дүрд тоглодог.
Түүний бүхий л амьдрал нь бүжигтэй холбоотой ба тэр түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй.
Nina ээж нь балетчин байсан Erica (Barbara Hershey) нь охиныгоо хүсэл зорилгод нь хүргэхийн тулд хамгийн ихээр дэмждэг нэгэн. Найруулагч Thomas Leroy (Vincent Cassel) нь Хунт Нуурын шинэ улиралын тоглолтондоо зориулж гол дүр байсан Beth MacIntyre (Winona Ryder)г солихоор шийднэ. Thomas Leroy ын хамгийн эхний сонголт Nina байх болно.
Гэвч Ninaд өрсөлдөгч гарч ирнэ. Lily (Kunis) гэдэг шинэ бүжигчин San Francisco ос ирдэг. Тэр ч мөн адил Leroy д хүчтэй нөлөөлнө.
Хунт Нуурын дүрийг бүтээх бүжигчин нь Цагаан хунгийн эелдэг уян зөөлөн болон Хар хунгийн атгаг санаа, тачаангуй байдлыг хоёуланг нь хослуулан гаргасан байх шаардлагатай байв.
Nina Цагаан хунгийн дүрийг хамгийн чадварлагаар бүтээж чадаж байсан ч Lily нь хар хунгийн дүрд илүү сайн тохирч байлаа. Хоёр залуухан бүжигчний энэхүү өрсөлдөөн нь тэр хоёрын нөхөрсөг харилцаа болон хувиран Nina Lily ын хар муу талруу нь илүү татагдах болж энэ нь түүнд заналхийлнэ.

Тэр Хунт нуурын дүрийг хэнээс ч илүү төгс төгөлдөр бүтээхийн тулд өөрийнхөө амьдралыг яг л тэр хунт нуурын эмгэнэлт зохиол болгон хувиргах нь тэр. Нина Хунт нуурын дүрд хэт автаж өөрт тохиолдож байгаа зүйлсийг урнаар төсөөлөн харж эхэлнэ. Энэ байдал үргэлжилсээр Nina бодит амьдрал дээрээ хар хун болж хувирна....

Well it's just hard to conceive. All i gotta say is that see and feel it :)



1 comment: