Saturday, October 9, 2010

Tribute to John Winston Ono Lennon ☮



A Tribute To John Lennon


Английн Рок хөгжимчин ая зохиогч дуучин мөн дэлхийн энх тайвныг дэмжигч байсан ба Битлз ын үүсгэн байгуулагчдын нэг болсноор дэлхий даяар нэрд гарсан нэгэн. Paul McCartney тай хамтарч дуу бичиж байсан нь 20-р зууны шилдэг дуу ая зохиогч хамтрагч гэгдэх болсон ба Rock 'n' Roll ын түүхэнд хамгийн нэр алдартай дуунуудыг бичсэн.
Тэрээр зөвхөн хөгжим гэлтгүй ном, кино, дэлхийн энх тайван гээд олон салбарт өөрийн нэрийг үлдээсэн. 1970 онд алдарт Битлз хамтлаг тарсны дараа Леннон ганцаараа уран бүтээлээ туурвиж, өөрийн байр сууриа цааш авч явсан хэдий ч удалгүй эцгийн үүргээ биелүүлхээр уран бүтээлээсээ хэсэг завсарласан.
Хэсэг хугацааны дараа Lennon дахин уран бүтээлээ хийж Double Fantasy гэдэг цомог гаргасан хэдий ч сарын дараахан буюу 1980 оны 12-р сарын 8ны өдөр буудуулж нас барсан. Түүнийг буудсан хүний нэрийг David Chapman гэдэг ба Lennon ыг Yoko Ono тай хамт New York д байдаг гэрлүүгээ орж байхад нь буудсан байна.
Түүний Double Fantasy цомог нь 1981 онд хөгжмийн дээд шагнал Grammy Awards аас оны шилдэг цомгийн шагналыг авч чадсан юм.



Lennon with Cynthia Powell. Түүний анхны эхнэр болон Julian Lennon ы ээж.
Yoko Ono болон түүний 2дахь хүүхэд Sean Lennon.


Дэлхийн энх тайвны төлөө хэрхэн тэмцэж байгаа нь.


No comments:

Post a Comment