Thursday, September 30, 2010

Үймээн!!

За энд болоод, өрнөөд байгаа нэгэн зүйлийн тухай энд бичих хэрэгтэй юм шиг санангдаад байж ядааад ороод ирлэээ хөө!
Би ч яаг одоогоор India д IT чиглэлээр сурч бгаам. за тэр миний тухай ч яахав, миний энэ байгаа бангалор хотод нэгэн сонирхолтой гэх нь ч бас яаг юу юм бэ хэхэ гэхдээ л энэнээс болж байнгын л зөрчилдөөн гардаг юм шиг санагдсан. Энэ улсад амьдарч бгааа хүмүүс нь маш олон янзын шашин шүтдэг. Хүмүүсийнх нь 80,5 хувь нь Hinduism (Хинду), 13,5 хувь Islam (Муслимууд), 2,3 хувыг нь Christianity (Христийн) үлдсэн хувыг нь өөр бусад шашнууд эзэлдийн бна.
Энэтхэг улсад Hinduism, Jainism, Buddhism болон Sikhism гэсэн 4н том урсгал бий болсон гэдэг, тийм ч утгаараа эд нар өөрсдийгөө бурхны орон гэлцдийн бналээ, Told me so лол.
Тэгээд яаг юуг хэлэх гээд энэ бүгдийг тайлбарлаад бна вэ гэхээр,, энэ хотод шашны мөргөлдөөн үүссэн. Хамаг юм хаалттай.... за байжээ.... тамхилчаад ирлээ :P
За арай эхнээс нь дараалалтай явъя. Би энд хэд хоног гэдэс өвдөөд хичээлдээ яваагүйн, бодуул болкү юм идсэн бхалда. Тгд нэг өдөр манай байранд хамт амьдардаг залуу хичээлээсээ ирчээд хэлж байх юм гэрээсээ гарч болохгүй гэж багш хэлж бна гэж, би яаж бгаан гэсэн тгсэн нөгөөх залуу гарлаа гэхэд бөөнөөрөө гарч явж болохгүй гэжийн Шашны Мөргөлдөөн! гарсан гэнээ. Манай ангид харууд бас хэдэн Иранууд, тгд араваад монголчууд сурдын. Мань хэдэд л нэлээн сануулсан юм шиг бга юм.
Муслим, Хинду хоёрын дунд шашных нь сөргөлдөөн гарсан бололтой.
Би ч тгд нээх сүртэй гэж бодсонгүэ эхэндээ, гэртээ сууж бгаад бие маань арай гайгүй болж бгаа нь тэр, тгд мэдээж өлссөн хүн идэх юм бодно биздээ! Гэрийнхээ хөргөгчийг онгойлгосон бэлэн идчих аятайхан юм харагдсангүй тгд гархаар шийдээд нэг найзтайгаа тгд тэрний bike бид 3 идэх юм олхоор гарав.
Гараад төв гудамжруугаа гарсан онгорхой юм нэгч байдгуумдаа, бид 2 бүр мэл гайхаад нэг тамхины мухлаг харагдаад тэндээс тамхи авхаар урд нь зогссын, тгсэн нэг ч тамхи бхгү,WTF! дууссан блаа тгд гайхаад яахаа бодоод зогсжысон хажуу талд нэг том Жийпээр дүүрэн цагдаа чихсэн машин хажууд зогсоод бодуул бид 2т хэлж бган бхаа "go to home. staying here is too dangerous to you guys". Бид 2 bike аа асаагаад шууд л хөдөллөө. гэртээ шууд харина гэхээр яаг бишээ өлсөөд болдгүэ. Тгд тэндээсээ арай зайтай газар нэг онгорхой тэр хавьдаал ганц нээлттэй байсан дэлгүүр нь тэр бсын. Гялс очоод юм авы гээд зогсвөө. Дэлгүүрийн урд 7, 8н жагарууд тамхилж бна хараад бсан чинь жаахан сонин ч хараад бх шиг, гайхсан эсүүл нэг л сонин харцтай байсан. Тгд нөгөөдхөө хурдалъяа гэсэн худалдагчтай яриад болдгүэ. Нэг юм том Coke хэдэн талх аваад би bike-н дээр суусан нөгөө bike н асаж өгдөггүүмдаа би бүр aaaa fuck гэсэн янзтай хурдлаачээ.
гээд нөгөөдхөө арай гэж асаасан шүү, гэрлүүгээ чадхаараа л давхисан!
Аймар айсан шүү ёооох эххэ. би ер нь бодсоон гарах хэрэггүн бнаа гэж. Тгд орой нэтэд ороод эндхийн нэг site руу нь орсон энэ талаар нэлээд юм бичсэн бсан. Том зөрчилдөөн гарсан ба үүнийг нь шүүхээр шийдвэрлэх гэж байгаа.
Ер нь иймэрхүү газрууд хэцүү шүү заримдаа яаж ийм газар төрчихөөгүй юм гэж боддышд, Iraq, Afghanistan гээл.
Монгол шиг минь сайхан газар хаа ч байхгүүмдааа! орой хайртай ээжтэйгээ ярьж сайхан болсон шүү.
Жирэмсний 3 сартай эгч хүүхдээ компьютэр ээр харуулсан гэсэн, эгдүүтэй хөөрхөн амьтан байсан гэж ээж минь хэлсэн, 2 гараа нүүрнийхээ урд авсан байсан гэсээн хэхэ энэ зун очоод харах бхдаа :)

No comments:

Post a Comment